Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс унаж нас барсан эмэгтэй COVID-19 халдвараар эмчлүүлж байжээ

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс унаж нас барсан эмэгтэй COVID-19 халдвараар эмчлүүлж байжээ

Өчигдөр/2021.05.27/ 12:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гурван давхраас тусгаарлалтад байсан иргэн унаж амиа алдсан талаар бид мэдээлж байв.

Тэгвэл тус иргэн нь коронавирусийн халдвар авч эмчлүүлж байсан иргэн байжээ. Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр  “Өчигдөр ковидын бус шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн. Тодруулбал, 33 настай, эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад барилга дээрээс унаж нас барсан. Тус хүнд КОВИД-19 өвчин хавсарсан байсан. Талийгаачдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэв.