Эрэн сурвалжлагдаж буй Б.Бямбадорж нь "Говь-Алтайд 50 айлын орон сууц барина" гэж гэрээ байгуулж байв уу

Эрэн сурвалжлагдаж буй Б.Бямбадорж нь "Говь-Алтайд 50 айлын орон сууц барина" гэж гэрээ байгуулж байв уу

Энэ сарын 25-ны өдөр буюу энэ долоо хоногийн Мягмар гарагт Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ШангриЛа дахь салбараас дөрвөн этгээд бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

-БАРИЛГЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХЯТАД ТҮНШЭЭ НАС БАРСНЫГ АШИГЛАЖ, МӨНГИЙГ НЬ ЗАЛИЛСАН УУ-

Харин албан бус эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээлэлд, “Худалдаа хөгжлийн банкны харилцагч болох БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай компанийн тамга болон бусад бичиг баримтыг тус этгээдүүд хуурамчаар үйлдэж хоёр сая ам.долларыг бэлнээр гаргуулж авч явсан байж болзошгүй байгаа” гэсэн юм. Мөн тус хэргийг гэмт этгээдүүд үйлдэхэд 50 гаруй насны эмэгтэй оролцсон байж болзошгүй гэх мэдээлэл ч байгаа юм.

Харин зарим эх сурвалжуудад, “Тухайн этгээдүүд нь манай улсадбарилгын бизнес эрхлэхээр ирсэн Хятад түншээ нас барсныг ашиглан түүний банкинд байршуулсан хоёр сая ам.долларыг өөрийн болгохоор уг хэргийг үйлдсэн байж болзошгүй” хэмээж байгаа юм.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын албан ёсны facebook хуудаст, нэр бүхий дөрвөн этгээдийг “эрэн сурвалжилж байна” хэмээгээд, “2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр хохирол ихтэй, хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг эрэн сурвалжилж байна” хэмээжээ. Иймд тус иргэд нь ХХБ-ны салбараас 2 сая ам.доллар залилсан этгээдүүд байж болзошгүй байгаа юм. Харин эдгээр этгээдүүдийг эрэн хайх ажиллагаа улс орон даяар үргэлжилж байгаа аж.

-ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БУЙ ЭТГЭЭДИЙН НЭГ НЬ “50 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА” ГЭЖ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙСАН УУ-

Харин дээрх эрэн сурвалжлагдаж буй иргэдийн дотор байх Б.Бямбадорж гэгч нь “50 айлын орон сууцны барилга угсралтын ажил”-ын гэрээнд “Алтан *****” ХХК (тухай хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндийг хамгаалж нэрийг нь нууцлав)-ийг төлөөлж Говь-Алтай аймгийн нэр бүхий албан тушаалтантай гэрээ байгуулж байсан байж болзошгүй байна.  

Эрэн сурвалжлагдаж буй Б.Бямбадоржийн байгуулсан байж болзошгүй гэрээ

Тодруулбал, “гэрээний нийт дүн 3,5 тэрбум төгрөгийг “Алтан *****” ХХК (тухай хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндийг хамгаалж нэрийг нь нууцлав) өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” хэмээгээд “50 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэж, ажлыг 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр эхэлж 2021 оны зургадугаар сарын 30-ны дотор ашиглалтанд оруулна” гэж заажээ.

Гэсэн ч эх сурвалжийн мэдээлэлд, “өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймагт уг орон сууц ашиглалтад ороогүйгээр барахгүй, тус компанийн зүгээс орон сууц барих газраа ч олоогүй, алга болсон” хэмээжээ.

ЖИЧ: Хэрэв зээ дээрх мэдээллүүд үнэн бол, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хоёр сая ам.долларыг залилсан гэх этгээдүүдийн зарим нь барилгын үйл ажиллагаа явуулдаг, улмаар тус салбарын аж ахуй нэгжийг залилсан байж болзошгүй байгаа юм.




Өнөөдөр бар өдөр

19 минутын өмнө