ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан байж болзошгүй ГУРВАН иргэнийг баривчилж, нэгийг нь эрэн сурвалжилж байна

ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан байж болзошгүй ГУРВАН иргэнийг баривчилж, нэгийг нь эрэн сурвалжилж байна

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримт үйлдэн, үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан гэж буй.

Харин тус хэргийг зарим этгээдүүд бүлэглэн үйлдсэн байж болзошгүй байгаа юм. Тэд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх албан бус мэдээлэл ч байгаа юм. Мөн залилан хэлбэрээр гүйлгээ хийсэн хоёр сая ам.долларын 1.1 саяыг автомашин дотроос олсон гэх мэдээлэл байгаа юм.

Харин энэхүү үйл явдалтай зэрэгцэн Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас нэр бүхий дөрвөн иргэнийг “эрэн сурвалжилж байна” хэмээгээд, “2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр хохирол ихтэй, хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг эрэн сурвалжилж байна” гэж зарласан.

Харин тус иргэд Худалдаа хөгжлийн банкны салбараас 2 сая ам.доллар залилсан гэж ЦЕГ-аас албан ёсоор мэдэгдээгүй юм. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан дөрвөн иргэний гурвыг нь баривчилсан байна. Харин 41 настай Б.Энхбаатар гэгчийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.