Б.Сүндэръяа: Цагдаагийн газар мэдүүлэг өгсөөр шөнийн 2:40 гэртээ орж ирлээ

Б.Сүндэръяа: Цагдаагийн газар мэдүүлэг өгсөөр шөнийн 2:40 гэртээ орж ирлээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зарим бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй асуудалд нэр холбогдоод байгаа билээ. Энэ талаар иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад гомдол гаргасан бол сэтгүүл Ц.Анхзул, С.Будрагчаа нар эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэсэн байдаг.

Харин энэхүү хэрэг явдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “баг” гарч ажиллаж байгаа гэх албан бус мэдээлэл бий.

Тэгвэл иргэн Б.Сүндэръяа өнгөрөгч шөнө тус асуудлаар Цагдаагийн байгууллага “мэдүүлэг” өгсөн бололтой. Тэрээр энэ талаараа “Цагдаагийн газар мэдүүлэг өгсөөр шөнийн 2:40 гэртээ орж ирлээ. Маргааш нь ирэхэд бичлэг устгадаг түүх бий. Хаширсан хүн бичлэгээ авч амжлаа. Сонссон зүйлийн дагуу урьдчилан мэдүүлэг байцаалт өгсөн бүх үйл явдал бодитоор болсоор л байна. Ц.Анандбазараа гэж…” хэмээжээ.