Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорын “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, өөрөө нууцхан очиж, тахижээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгорын “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, өөрөө нууцхан очиж, тахижээ

Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгч” хэмээх албан тушаалыг хаших хугацаандаа өөрийн биеэр очиж, уул овоо тахиж байсан нь ховор. Тодруулбал, нэг уул, овоог Ерөнхийлөгч очиж тахихад 30 сая төгрөг зарцуулдаг бөгөөд тэрээр төлөөлөгчөө тус арга хэмжээнд явуулснаар “улсын төсвийг хэмнэж байна” гэх зорилтод гэж болох мэдээлэл ч гардаг байв.

Харин тэрээр өдгөө сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууж, жирийн ард болох гэж байна.

Иймд тэрээр Баянхонгор аймгийн “Их Богд” хайрханыг төрийн тахилгатай болгох зарлаг гаргасан гэх мэдээлэл байна. Ингээд тэрээр өнгөрөгч амралтын өдөр /2021.05.29-30/-үүдэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар “Их богд” хайрханы тахилгад өөрийн биеэр очиж оролцсон байна. Сонирхуулахад, Х.Баттулга нь Баянхонгор аймгийн гаралтай гэдэг. Иймд тэрээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул овооны тахилгад бараг оролцоогүй хэрнэ “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, өөрийн биеэр оролцсон нь энэ бололтой.