Замын-Үүдээс ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ

Замын-Үүдээс ачаа тээвэрлэж явсан автомашин шатжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан том оврын ачааны машин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын IV дүгээр багийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин дээрх ачаа шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 30-ны 22:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 22:14 цагт очиж Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Волва” загварын том оврын ачааны автомашин дээрх 26 тонн ачаа шатаж байсныг хоёр цаг 30 минут ажиллаж унтраасан байна.