Зам тээврийн ослын улмаас амралтын өдрүүдэд 14 хүн гэмтэж, 2 иргэн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас амралтын өдрүүдэд 14 хүн гэмтэж, 2 иргэн нас баржээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрөгч амралтын өдрүүдэд бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг хүргэе.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 29, 30-ны өдөр нийт 582 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  375  дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт  найман хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь үрэгдсэн байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-хоёр
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-хоёр
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-нэг
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-нэг тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-нэг
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-зургаа
  • Мотоцикл автомашин хоёр мөргөлдөх хэлбэрээр нэг жолооч тус тус гэмтжээ.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  • 2021 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт  мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.

Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 123 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.