УОК: Хүүхдийн баярыг нийтээр ТЭМДЭГЛЭХГҮЙ байх чиглэлийг өглөө

УОК: Хүүхдийн баярыг нийтээр ТЭМДЭГЛЭХГҮЙ байх чиглэлийг өглөө

Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн зургадугаар сарын 1-нд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" буюу бидний хэлж заншсанаар “Хүүхдийн баяр”-ыг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй, тухайн өдөр үзэсгэлэн, худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байдаг.

Иймд Улсын онцгой комисс /УОК/-оос маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахгүй байх чиглэлийг аймаг, дүүргийн засаг дарга нарт хүргүүлж, зөвлөмжийг хангаж ажиллахыг даалгасан байна. 

Сонирхуулахад, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 6 дугаар сарын 1-нд хүүхдийн баярын өдрөөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг тул маргааш бүх нийтээр амарна.

УОК-ын албан тоот