Өмнөговь аймгийн Ханбогд сум гэрэлт хаалгатай болсон байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урадын дундад хошууны хөрөнгө оруулалтаар уг хаалгыг барьсан бөгөөд зургаан метр өндөртэй, 10 метр өргөнтэй. Хаалга нь 30 төрөл хөдөлгөөнт өнгөөр солонгорч гэрэлтдэг гэнэ. Энэхүү хаалгыг Соёмботой овоо буюу сумын баруун хойноос орж ирэх засмал зам дээр байгуулжээ.
Баяннуур аймгаас тус сумын бүтээн байгуулалтад тусалж хөрөнгө оруулалтыг хийсэн нь энэ бөгөөд гэрэлтдэг хаалга аймагтаа төдийгүй Монголдоо анх удаагийнх гэдгээрээ онцлог байна.