Хоёр сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон 13 хүний дотор төрийн байгууллагын ажилтан Э.Г ШАЛГАГДАЖ байна уу

Хоёр сая ам.доллар залилсан хэрэгт холбогдсон 13 хүний дотор төрийн байгууллагын ажилтан Э.Г ШАЛГАГДАЖ байна уу

Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны харилцагчийн мэдээллийг хуурамчаар үйлдэж, тус банкнаас 2 сая ам.доллар залилсан байж болзошгүй хэрэг өнгөрөгч долоо хоногийн Мягмар гарагт гарсан гэж буй. 

Харин тус хэрэгт холбогдуулж, зарим иргэдийг эрэн сурвалжилж байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагаас зарим мэдээллийг гаргасан. 

Тэгвэл ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан хэрэг холбогдуулж 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн тэдний дотор Э.Г гэх төрийн албанд ажилладаг нэгэн иргэн ч холбогдон, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдон, шалгагдаж байж болзошгүй байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.