10 настай Н.Мичидмаа охин өчигдөр /2021.06.03/ оройн 20.40 цагийн үед Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал дахь гэрээсээ чемодантай хувцсаа авч гараад, сураггүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон охиныг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэр бүлд нь хүлээлгэж өгсөн байна. Эх сурвалжийн мэдээллээр охин Содон хорооллын орчмын тоглоомын талбай дээр байжээ.
Wагдаагийн байгууллагаас гэрээсээ явах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.