Мэдээлэл хийсэн Г.Ган-Очирыг “баривчилсан” гэж ЦЕГ-аас мэдэгдэв

Мэдээлэл хийсэн Г.Ган-Очирыг “баривчилсан” гэж ЦЕГ-аас мэдэгдэв

Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр АН-аас мэдээлэл хийх үеэр, иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай” гэж мэдэгдсэн юм. 

Харин түүнийг “тодорхой бус шалтгаан”-тай эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас гаргасан. Учир нь энэ төрлийн мэдээлэлд гарсан ихэнх иргэдийн холбогдоод буй асуудлын зарим талыг дурьдсан байдаг. Тухайлбал, нэр бүхий банкнаас их хэмжээний валют залилсан байж болзошгүй иргэдийн мэдээллийг “хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” зэргээр нийтэлж байсан билээ. Тэгвэл иргэн Г.Ганочирыг баривчилсан гэж ЦЕГ-аас өнгөрөгч шөнө мэдээллээ. Харин түүнийг ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхой бус байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.