Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн хорих аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг өнгөрөгч тавдугаар сард батлан даалтад гаргасан.
Учир нь Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбаттэргүүтэй албан тушаалтнууд тэднийг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссон тул, хэргийг дахин шалгахаар болсон гэж буй.
Харин зарим хуульчид “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хүн алаагүй гэж шүүх үзээгүй, иймд тэд хүн амины хэргийн сэжигтэн. Ямар ч үед хүн амины хэргийн сэжигтэн хүмүүсийг саатуулж шалгадаг” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Мөн энэ оны гуравдугаар сарын 31-ны өдөр “С.Зоригийн амь насыг хохироосон үйлдлийг шалгасан эрүүгийн 830142 дугаартай хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгосугай” гэсэн Засгийн газрын 82 дугаар тогтоол гарсан байдаг.
Гэтэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасны дараа тус хэргийг дахин “улсын нууцад оруулсан” гэх мэдээлэл бий.
Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнаа Улсын дээд шүүхэд хандаж, “Б.Хурц нар гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдоогүй учраас энэ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн ажлаа эрүүдэн шүүсэн гэх хэргийг хилсээр ял тулгасан хэргийг нууцын зэрэглэлээс бүхэлд нь нэн даруй гаргах” агуулгатай шаардлага хүргүүлжээ. Иймд түүний тус шаардлагатай УДШ танилцаад “Аливаа хэрэг маргааныг нууцын зэрэглэлээс гаргах эрх” Улсын дэд шүүхийн Ерөнхий шүүгчид олгогдоогүй болно гэсэн хариуг түүнд өгчээ.