Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан ажилтан хүчдэлд цохиулж гэмтжээ

Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан ажилтан хүчдэлд цохиулж гэмтжээ

Нийслэлийн Налайх дүүргийн II хорооны Задгай гэх газарт байх гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулжээ. Тодруулбал, “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн ажилтан 32 настай, эрэгтэй Ц Стар зоогийн газрын гурван давхар барилгын дээвэр дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсэний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байна.

Энэ тухай дуудлага мэдээлэл өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны 17:38 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 17:40 цагт очиж, тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэжээ.