Н.Алтанхуяг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар томилогдох хуулийн БОЛОМЖГҮЙ

Н.Алтанхуяг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар томилогдох хуулийн БОЛОМЖГҮЙ

2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон С.Ганбаатар нар өнгөрсөн сарын 04-ны өдөр /2021.05.04/  АН-д элсэж, тус намын УИХ дахь бүлэгт албан ёсоор бүртгүүлсэн. 

Тэгвэл удахгүй Ардчилсан намын бүлгийн даргаас Д.Ганбатыг чөлөөлж Н.Алтанхуягийг томилохоор бэлтгэж байгаа гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэлээр цацагдлаа. Энэ нь хуулийн хувьд хэр боломжтой вэ гэдэг мэдээллийг хүргэж байна. 

Тэгвэл Н.Алтанхуяг Ардчилсан намын бүлгийн даргын албан тушаалд томилогдох боломжгүй юм байна. Түүний тус бүлэгт орсон нь ч хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь “УИХ дахь намын бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орох хуультай. Бие даагч, эсхүл өөр намаас нэр дэвшин сонгогдсон гишүүн нэгдэж болдог байсан хууль 2020 онд хүчингүй болсон” гэж буй юм.

Тодруулбал, Монгол улсын их хурлын тухай хуулийн 31.2 -д “Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно” гэж заажээ. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл, Н.Алтанхуяг Ардчилсан намын бүлэгт орсон нь анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл бөгөөд албан тушаалд очвол илүү шүүмжлэлд орох магадлалтай.