Ж.Мөнхбат нарын үйлдсэн байж болзошгүй “ан хийсэн” асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах уу

Ж.Мөнхбат нарын үйлдсэн байж болзошгүй “ан хийсэн” асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаах уу

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2005 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бусаар ан хийж түүнийгээ тухайн үедээ нууж цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрсөн тухай мэдээллийг Tsahiur.mn сайтад нийтэлсэн.

Тэд тухайн үед Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газарт очиж байгаль хамгаалагч болон нутгийн газар мэдэх залуусыг дагуулан замчлуулж, Монголдоо нэн ховорт тооцогддог хүрэн баавгайг хууль бусаар ангасан байж болзошгүй гэж буй юм.

Тэгвэл 15 жилийн өмнө үйлдэгдсэн байж болзошгүй дээрх асуудлыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Харин хэрэг явдал болоод олон жил өнгөрсөн учраас хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналаа Цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагад өнөөдөр явуулах ажээ. Улмаар тус асуудлыг прокурорын шатанд хянан хэлэлцээд хэрэг бүртгэл нээх эсэхийг шийдэх аж.