Мэдээлэл хийгээд саатуулагдсан Г.Ган-Очирыг өнгөрсөн шөнө суллажээ

Мэдээлэл хийгээд саатуулагдсан Г.Ган-Очирыг өнгөрсөн шөнө суллажээ

Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр АН-аас мэдээлэл хийх үеэр, иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй асуудлаар мэдээлэл хийсэн байдаг. Тэрбээр “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай” гэж мэдэгдсэн юм. 

Гэтэл түүнийг “тодорхой бус шалтгаан”-тай эрэн сурвалжилж байна гэх мэдээллийг ЦЕГ-аас гаргасан. Учир нь энэ төрлийн мэдээлэлд гарсан ихэнх иргэдийн холбогдоод буй асуудлын зарим талыг дурьдсан байдаг. Тухайлбал, нэр бүхий банкнаас их хэмжээний валют залилсан байж болзошгүй иргэдийн мэдээллийг “хүнд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” зэргээр нийтэлж байсан билээ. Ингээд удалгүй иргэн Г.Ганочирыг баривчилсан гэж ЦЕГ-аас энэ сарын 03-ны шөнө мэдээлсэн.

Харин өнгөрөгч шөнө түүнийг батлан даалтад гаргаж, сулласан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулсан байжээ. Улмаар түүнд холбогдох асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа талаар мөн өгүүлжээТодруулбал, АН-аас саяхан мэдээлэл хийх үеэрээ “Г.Ганочирыг хамгаална гэж мэдэгдэж байсан болөчигдөр улс төрийн хамгаалалтад авч буй” талаараа мэдэгдсэн билээ.