УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн авилга өгсөн АТҮТ-ийн албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн авилга өгсөн АТҮТ-ийн албан тушаалтанд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс 2020 оны гуравдугаар сард 100 мянган ам.долларын хахууль авсан Автотээврийн үндэсний төв /АТҮТ/-ийн дарга Д нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, А.Адъяасүрэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө нэр бүхий компанид хүнд даацын 680 автомашины улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн зохих албан тушаалтанд их хэмжээний валют өгсөн байдаг.