Их хэмжээний бэлэн мөнгө авч явсан иргэнийг саатуулжээ

Их хэмжээний бэлэн мөнгө авч явсан иргэнийг саатуулжээ

Энэ сарын 05-ны өдөр буюу өнгөрөгч Бямба гарагт “нийслэлийн Налайх дүүрэгт … улсын дугаартай автомашинд их хэмжээний мөнгө тээвэрлэж явна" гэх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулжээ. Улмаар тус автомашинаас 265 сая төгрөгийг бэлнээр илрүүлэн хураан авч, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Уг хэргийг Налайх дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байгаа ажээ.