ТОДРУУЛГА: Хөвсгөл аймагт  малдаа яваад сураггүй алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олсон

ТОДРУУЛГА: Хөвсгөл аймагт  малдаа яваад сураггүй алга болсон 10 настай охиныг эсэн мэнд олсон

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Боргол хоёрдугаар багийн “Цадаагийн-Эх” гэдэг газар өчигдөр/2021.06.06/ 20.00 цагийн орчим 10 настай эмэгтэй хүүхэд сураггүй алга болсон дуудлага онцгой байдлын албанд иржээ.   

Охин  Цадаагийн-Эх хэмээх газраас хойд зүгт 8 км-т Ховоот гэх газар малаа хариулж яваад сураггүй болсон  бөгөөд сум, багийн иргэд, ар гэрийнхнээс бүрдсэн эрлийн баг дөрвөн хэсэгт хуваагдан хайсан байна.

Бид охиныг олдсон талаар ар гэрийнхэн нь болон сумын засаг даргаас тодруулахад өглөөний 07.00 цаг орчимд алга болсон газраасаа холгүй хамаатан айлынх нь гэрээс олдсон байна. Тус сумын засаг даргын хэлж буйгаар “Өчигдөр орой бороотой байсан тул малд явсан замаасаа төөрч, ойрхон айлд очиж хоноглосон” байжээ.