Байлдагч Б ногооны талбайд ажиллаж байгаад ил харагдах шархгүй,  нас баржээ

Байлдагч Б ногооны талбайд ажиллаж байгаад ил харагдах шархгүй, нас баржээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Бүсийн оношилгоо эмчилгээний төв"-д ногооны талбайд ажиллаж байсан байлдагч Б.Б /19 настай/ ухаан алдсан дуудлага өчигдөр 15:37 цагт /2021.06.06/ эмнэлэг болон цагдаагийн байгууллагад ирсэн байна. 

Дуудлагын дагуу холбогдох албаныхан шалгахад байлдагч Б.Б гаднаа ил харагдах шарх, сорвигүй нас барсан байжээ.

Байлдагч Б.Б нь Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангид хугацаат цэргийн алба хааж байсан байна. Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө