Хүний амь хөнөөж зугтсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Хүний амь хөнөөж зугтсан байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Энэ сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд “Хүн нас барсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийг шалгахад Төв аймгийн харьяат иргэн 25 настай Б цээж орчимдоо хутгалуулж нас барсан байдалтай олдсон байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэргийг 26 настай эрэгтэй У гэгч үйлдсэн байж болзошгүй бөгөөд хэргийг үйлдсэнийхээ дараа зугтсан байжээ. Улмаар сэжигтнийг эрэн сурвалжилж баривчилсан байна. Сэжигтэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэргийг үйлдсэн байж болзошгүй байна.