Сүүлийн хоёр хоногт гурван том хүн, гурван хүүхэд угаартаж амиа алджээ

Сүүлийн хоёр хоногт гурван том хүн, гурван хүүхэд угаартаж амиа алджээ

Өнгөрөгч тавдугаар сарын байдлаар нийслэлд 21 иргэн угаартаж амиа алдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл сүүлийн хоёр хоног /2021.06.07-08/ -т угаарын хийд хордож гурван том хүн, гурван хүүхэд амиа алдсан бололтой.

Тодруулбал, бөгөөд өчигдөр/2021.06.07/-ийн байдлаар 17 өрхийн 49 иргэн угаартаж, 22 нь эмнэлгийн тусламж авчээ. Угаартсан гэх иргэдийн 20 нь том хүн, 29 нь бага насны хүүхэд байна. Тэдгээрээс гурван хүүхэд, нэг том хүн угаартаж нас барсан. Харин өнөөдөр хоёр том хүн угаартаж амиа алдсан байдалтай байна гэж хуулийн байгууллагад дуудлага иржээ. Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг нийтлэв.