Баянхонгорын “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, Баянцагаан сумыг “Алтангадас” одонгоор Х.Баттулга шагнажээ

Баянхонгорын “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, Баянцагаан сумыг “Алтангадас” одонгоор Х.Баттулга шагнажээ

Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн дараа төрийн тэргүүний үүрэгт ажлаасаа буух гэж байна. Харин тэрээр сүүлийн өдрүүдэд олон иргэдийг төрийн одон медалиар шагнаж урамшуулж буй юм.

Мөн тэрээр төрийн тэргүүн байх хугацаандаа “уул, овооны төрийн тахилга”-д оролцоогүй гэж болно. Түүний энэ үйлдлийг зарим эх сурвалжууд “Нэг уул, овоог Ерөнхийлөгч очиж тахихад 30 сая төгрөг зарцуулдаг бөгөөд тэрээр төлөөлөгчөө тус арга хэмжээнд явуулснаар улсын төсвийг хэмнэж байна” гэж тайлбарлаж байв.

Гэтэл тэрээр саяхан Баянхонгор аймгийн “Их богд” уулыг төрийн тахилгатай болгож, өөрийн биеэр очиж оролцсон.

Түүний энэхүү үйлдлийг тэрээр Баянхонгор аймгаар овоглож явдаг, мөн тус аймгаас УИХ-д хэдэнтэй сонгогдсонтой нь холбон тайлбарлаж буй юм. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан Баянхонгор аймгийн Баянцагаан сумыг “Алтангадас” одонгоор шагнасан байна. Тус шагналыг АН-ын ХЭГ-ын дарга асан П.Нүрзэд очиж гардуулжээ.