Иргэдийн фэйсбүүк рүү нэвтэрч, бусдаас мөнгө залилсан этгээдүүдэд 1-8 жилийн хорих ял оноожээ

Иргэдийн фэйсбүүк рүү нэвтэрч, бусдаас мөнгө залилсан этгээдүүдэд 1-8 жилийн хорих ял оноожээ

2019-2020 оны есдүгээр сар хүртэл хугацаанд зарим иргэдийн facebook хаяг руу хууль бусаар нэвтэрч, тухайн хаягт бүртгэлтэй хүмүүсээс мөнгө зээлэхийг хүссэн утгатай мессеж илгээж, нийт 84 иргэнээс 66 сая гаруй төгрөгийг залилсан иргэн Д, Ц, Б нарын есөн хүнд холбогдох “цахим залилан”-ийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны зургадугаар сарын 02-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэр бүхий таван иргэнд 1-8 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, бусад 4 иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх ялласан байна.