Өөрийн болон бусдын саналын хуудасны зураг авах, дүрс бичлэг хийвэл 10 сая төгрөгийн торгуультай

Өөрийн болон бусдын саналын хуудасны зураг авах, дүрс бичлэг хийвэл 10 сая төгрөгийн торгуультай

Иргэд санал өгөхдөө авсан зураг, бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооноос уг үйлдэл нь хуулиар хориотой гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 17. 30.2-т “саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан..бол арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.