Загас барихаар явсан хүүхэд нууранд живж амиа алджээ

Загас барихаар явсан хүүхэд нууранд живж амиа алджээ

Баян-Өлгий аймагт 12 дугаар ангийн зургаан сурагч нуурын усанд живж амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус аймгийн Толбо сумын нутаг "Хар нуур" руу загас барихаар явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон талаар дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар өнөөдөр өглөө цогцсыг 5-10 метрийн гүнээс олсон болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.