Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул С.Баяр, М.Энхсайхан нар суллагдах нөхцөл бүрдсэн гэжээ

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул С.Баяр, М.Энхсайхан нар суллагдах нөхцөл бүрдсэн гэжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнгөрөгч Баасан гараг /2021.06.11/-ийн  их суудлын хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэж хүчингүй болгосон.

Тэгвэл тус хууль хүчингүй болсноо Ерөнхий сайд асан С.БаярМ.Энхсайхан нар суллагдах нөхцөл бүрдсэн талаар хуульч Б.Баяраа “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Учир нь “С.Баярын тухайд Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна” гэж тэрээр ярьжээ.