Чингис хааны музей ДОЛООН ДАВХАР баригдана

Чингис хааны музей ДОЛООН ДАВХАР баригдана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Байгалийн түүхийн музейн байранд Чингис хааны музейг барихаар болсон тухай мэдэгдэн, төслийн талаар танилцуулсан.

Музейн барилгын зураг төслийг шинэчилж, 15 мянган м.кв талбайд долоо давхар барихаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Музейн дотоод зохион байгуулалт, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах ажил одоо явагдаж буй. Үүний дээр музейн сан хөмрөгт Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлах ажил хийгдэх гэнэ.