Оюутны картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих журам хэвээр мөрдөгдөнө

Оюутны картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих журам хэвээр мөрдөгдөнө

2019-2020 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих картаа ашиглана. Ингэхдээ өмнөх жилийн адилаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих журам хэвээр мөрдөгдөх аж.

Тодруулбал, 2016 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай оюутан зорчих зардлын 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаар тогтоосон журмын дагуу олгоно. Энэ хууль өөрчлөгдөхөөс нааш “Улаанбаатар смарт карт” компаниас хөнгөлөлтийн тоог нэмэх боломжгүй гэв.




Өнөөдөр бар өдөр

46 минутын өмнө