Д.Сүхбаатарын талбайг хөшөөтэй нь цэвэрлэж байна

Д.Сүхбаатарын талбайг хөшөөтэй нь цэвэрлэж байна

Д.Сүхбаатарын талбайн төв цэг болон хөшөөг яг одоо цэвэрлэж байна. Цэвэрлэгээг зориулалтын бодисоор CIF компани Улаанбаатар хот тохижилтын компанитай хамтран зохион байгуулж байгаа аж.

Д.Сүхбаатарын талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашинаар цэвэрлэдэг болсон. Хамгийн сүүлд 2017 онд төв талбайг цэвэрлэсэн бол одоогоос хоёр сар гаруйн өмнө зурагчид өөрсдийн санаачилгаар угаажээ.