ВИДЕО: “Цагдаагийн алба хаагч ИРГЭНИЙ биед халдаж буй” дахин нэг бичлэг цацагдлаа

ВИДЕО: “Цагдаагийн алба хаагч ИРГЭНИЙ биед халдаж буй” дахин нэг бичлэг цацагдлаа

Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж, биед нь халдан, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр /2021.07.29/ цацагдаж, иргэдийн дургүйцлийг хүргээд байна. Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байгаа юм.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэрэг явдалтай холбогдуулж мэдээлэл хийх үеэрээ, “Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан тус үйлдэл нь 2019 оны хоёрдугаар сард болсон хэрэг байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоож байна. Иймд тус алба хаагчдын үүргийг түдгэлзүүлж, шалгаж эхлээд байна” гэсэн утгатай мэдээллийг өглөө.

Тэгвэл өнөөдөр /2021.07.30/ олон нийтийн сүлжээд “Цагдаагийн алба хаагч нэгэн иргэний биед халдаж байгаа” дахин нэг бичлэг цацагдлаа. Тодруулбал, тус бичлэгийг нийтэлсэн эх сурвалж,“Дахиад нэг цагдаа иргэний аминд хүрчлээ гэж байна шд ээ.! Эрүүлжүүлэх байранд цагдаад цохиулсан иргэн амиа алдсан байна” гэсэн тайлбартай нийтэлжээ.

НЭМЭЛТ:

Уг бичлэгийн талаар ЦЕГ "Тухайн асуудал нь 2019 оны өвөл нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа Албадан саатуулах, баривчлах төвийн байранд болсон. Тухайн өдөр тус байранд үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч У нь иргэний биед халдсанаас болж, хохирогч амь насаа алдсан. Тухайн алба хаагчийн гэм буруу шүүхээр тогтоогдсон тул ял шийтгэл эдэлж байгаа" гэж мэдэгдлээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө