Хүүхдийн мөнгө олгох журмын 2.16-д "арилжааны банк дахь тухайн хүүхэд бүрийн дансанд мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор бүрэн байршуулна" гэж заасан байдаг. Гэвч хөл хорионы үе болон наадмын амралтын өдрүүдэд хүүхдийн мөнгийг тусгай зохицуулалтын даруу сар бүрийн эхэнд олгож ирсэн. Тэгвэл эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд Хүүхдийн мөнгөний олголтыг хийх болсон талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Мөн Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт орж “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хоригложээ”.
Журамтай ЭНД дарж танилцана уу.