2019 онд олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан, Хөвсгөл нуурыг хамгаалах санал гаргасан. Байгалийн цогцолборт газар гэдэг утгаар нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүссэн байдаг.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр хоёр тушаал гаргаж Байгаль орчны яаманд үүрэг даалгавар өгч байжээ. Тодруулбал, нуурын ойр орчмыг болон замыг тохижуулах, нууранд унасан техник хэрэгслийг гаргах чиглэлээр холбогдох тушаалыг гаргаж байжээ. Уг ажил үргэлжилж буй бөгөөд Ерөнхийлөгч болсон даруйдаа Хөвсгөл нуурыг Юнескод бүртгүүлэх, хамгаалалт авах чиглэлээр мөн ажиллаж байгаа юм байна.
Хэрвээ Юнескод бүртгүүлбэл тус нуурыг хамгаалах, арчлах ажлыг манай улс тус байгууллагатай хамтран хийж эхлэх юм. Тухайлбал, тос нь алдагдах магадлалтай нууранд живсэн машинуудыг гаргах чиглэл зэрэгт тус байгууллагатай хамтран юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар тус нуурыг Юнескогийн хамгаалалтад оруулах ажил ихээхэн урагштай яваа бөгөөд тун удахгүй шийдэгдэх аж.
Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 гаруй хувийг хадгалдаг Хөвсгөл нуур түүний ай савыг 1992 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд нийцүүлэн дэлхийн байгалийн цогцолбор газрын ангилалд оруулсан байдаг.