УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогт өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангиас суллагдсан. Учир нь түүнд шүүхээс 4,8 жилийн хорих ял оноож, тэрээр Дархан-Уул аймагт байх хорих ангид ял эдлэж байсан ч, түүнийг хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Тэгвэл Э.Бат-Үүл өөрийн твиттер хуудастаа, “Би Баярцогтыг шоронд эргэж очоод түүнийг зовлон, бэрхшээл улам бүр хатааж, чанга болгосныг хараад бахадсан юм. Тэр, номыг боть ботиор нь "идчихдэг-ийг хоригдолууд бүр гайхацгаадаг. Бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан лав. Би үнэндээ, ийм эрэлхэг хүн гэдгийг нь мэдээгүй явжээ” хэмээжээ.
Би Баярцогтыг шоронд эргэж очоод түүнийг зовлон,бэрхшээл улам бүр хатааж,чанга болгосныг хараад бахадсан юм.Тэр,номыг боть ботиор нь "идчихдэг-ийг хоригдолууд бүр гайхацгаадаг.Бие бялдар нь Макгрегор шиг болчихсон байсан лав.Би үнэндээ,ийм эрэлхэг хүн гэдгийг нь мэдээгүй явжээ!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) August 20, 2021