БНСУ-ын “Саран жэйл” гэх сүмд явдаг мөргөгчид Сөүл хотын Гванхамүн гадаа талбайд мөргөл үйлджээ.
Тодруулбал, БНСУ одоогоор нийгэмд зай барих дэглэм дөрөвдүгээр шатандаа явж байгаа бөгөөд 5-аас дээш хүн цуглахыг хориглоод байгаа юм. Гэтэл тус сумын зүгээс энэ наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ням гараг бүр 100 гаруй хүн цугларч мөргөл үйлдсэн нь тогтоогдож хоёр удаа сануулга өгсөн хэдий ч биелүүлээгүй тул энэ 20-ны өдөр тус сүмийг хаах шийдвэр гарчээ.
Энэ тушаалд бухимдсан сүмийн мөргөгчид эсэргүүцлээ илэрхийлэн Сөүл хотын гванхамүн төв талбайд гарч “Хүний шашин шүтэх эрх чөлөөг боомилсон” хэмээн мөргөлөө үргэлжлүүлж үйлдсэн байна. Иймд Сөүл хотын захиргаанаас гадаа мөргөл үйлдсэн 800 гаруй иргэнд халдвар хамгааллын дэглэмийг зөрчсөн хэргээр хариуцлага тооцно гэжээ.