Монгол Улс дотооддоо скочны үйлдвэртэй болсон талаар NTV телевиз сурвалжилжээ.
Тодруулбал, эдийн засагч мэргэжилтэй, 27 настай Г.Нямбаяр дөрвөн өнгийн 10 орчим төрлийн скочийг монголдоо үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн байна. Түүний эрхэлдэг "Хаан скоч" үйлдвэр нь цагт 1000, өдөрт 8000 ширхэг скоч үйлдвэрлэх чадамжтай аж. Энэ скочнууд нь БНХАУ-аас импортолж байгаа скочнуудаас илүү чанартайг тэр хэлж байлаа. Энэхүү үйлдвэр нь өнгөрсөн наймдугаар сараас эхлэн үйлдвэрийн тест хийгдэж, одоо эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчиддээ хүрэхэд бэлэн болоод байгаа аж.
ВИДЕО: