Шатахууны үнэ нэмэгдээгүй гэж мэдэгдлээ

Шатахууны үнэ нэмэгдээгүй гэж мэдэгдлээ

2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна.

Тодруулбал,

А-80 автобензин - 37;

Аи-92  автобензин - 42;

Дизелийн түлш - 37;

ТС-1 онгоцны түлш 20 хоногийн нөөцтэй байна.

Бөөний үнийн хувьд "Мон-Петэкс" ХХК-ийн дизелийн түлш 20 төгрөг, Дархан-Уул аймагт Аи-92 автобензин 30-70 төгрөг, дизелийн түлш 20-40 төгрөгөөр тус бүр буурсан байна. Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон компаниудын ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2019 оны наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй байна.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө