НОСК: Ташаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цагдаад өгч, зөрчлийн хэрэг үүсгэнэ

НОСК: Ташаа мэдээлэл тараасан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цагдаад өгч, зөрчлийн хэрэг үүсгэнэ

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулах явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Буянт ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 4-ний өдрийг дуустал явагдаж, нийт 35,003 иргэн мэдээллээ илгээсэн билээ. Тэгвэл сонгон шалгаруулах комисс иргэдийн материалыг эхнээс нь эрэмбэлжээ. Мөн өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдийг түрээсийн байранд оруулахаар ажиллаж буй аж.

Харин зарим хэвлэл мэдээллийн байгууллага түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт будлиантай явагдаж байгаа талаар удаа дараа бичиж байсантай холбогдуулан НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар тайлбар хийлээ.

Энэ талаар тэрбээр хэлэхдээ, “Цахим бүртгэл явагдаж дууссан. Сонгон шалгаруулах комисс хуралдаж, материалыг эрэмбэлсэн. Бид өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авч үндсэндээ дууссан. Маргааш комисс бүрдүүлсэн материал дээр хуралдаж ажиллана. Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гаргаагүй, ажил гацаж зогсоогүй, энэ ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т асуудалд орсон эсвэл шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Ийм хариуцлагагүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг АТГ болон цагдаагийн байгууллага өгч, зөрчлийн хэрэг үүсгэнэ” гэлээ.

Мөн тэрээр "Буянт-Ухаа 2" хорооллын 972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх, үлдсэн 40 хувийг түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар болсон. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар түрээсийн орон сууцанд хамрагдах сонгон шалгаруулалтад орсон иргэдийг шалгарсан байдлаар нь жишээ танилцууллаа. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө