ХӨСҮТ-ийн Хүний нөөцийн албан дарга И.Орхоныг энэ сарын 25-ны шөнө гэрээс нь АТГ-ын алба хаагчид дайчлан баривчилж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулсан байна.
Учир нь И.Орхон нь 10 гаруй эмч, сувилагчаас хахууль авч, ХӨСҮТ-д ажилд оруулсан талаар эх сурвалж мэдээллээ. Иймд түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас авилга авсан үндэслэлээр баривчилсан байна. Тэрээр нэг хүнээс нэг сая төгрөг авдаг байж болзошгүй ноцтой баримт хууль хяналтынханд олдсон гэх мэдээлэл байна.