Өнгөрсөн ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нар Афганистанд гарсан хоёр удаагийн дэлбэрэлтээр амиа алдсан Америк 13 цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, эх оронд нь буцаан авчирж тэдний ар гэрийнхэнтэй хамт эмгэнэл илэрхийлсэн байна.
Жо Байден өнгөрсөн бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бидний алдсан 13 цэргийн албан хаагч бол Америкийн төлөө, бусдын амийг аврахын тулд хамгийн их золиос гаргасан баатрууд байсан. Тэдний эр зориг амь нас 117 мянга гаруй хүнд өнөөг хүртэл аюулгүй байдлыг хангах боломжийг олгосон” гэсэн байна.
Тэдгээр албан хаагчид 20-31 насныхан байсан бөгөөд түүний тав нь дөнгөж 20 настай байжээ. Бүгд 2020 оны хоёрдугаар сараас хойш Афганистан улсад Трампын засаг захиргааны үеэс хойш байрлаж байсан бөгөөд Байдений засаг захиргаанаас энэ оны 9 сар гэхэд цэргийн бүх хүчээ гаргана гэдгээ мэдэгдээд байсан юм. Мөн амь үрэгдсэн 13 америк цэргийн 11 нь тэнгисийн явган цэргүүд байсан бол нэг нь Тэнгисийн цэргийн далайчин, нэг нь армийн цэрэг байжээ.
ВИДЕО: