ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг ирэх сарын 15-ны өдөр нээнэ

ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг ирэх сарын 15-ны өдөр нээнэ

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллажээ.

Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний  дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Энэ үеэр хотын захирагч “Энэ зун бороо хур элбэгтэй байснаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаа алдсан зүйл бий. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа амжиж зам гүүрийн ажлаа дуусгах ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Дуусчихна, болчихно гэж ажлыг хойш тавьсаар байтал өдөр хоног алдаж, удахгүй хүйтэрч ажил хийхэд хэцүү болох нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла” гэжээ.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө