Зүүн Өмнөд Азийн хамгийн том хот цар тахлын улмаас хөл хорио тогтоосон нь дэлхийн кофены нийлүүлэлтийг бууруулах аюултай талаар санаа зовниж байгаагаа холбогдох албаныхан илэрхийлжээ.
Тодруулбал, Вьетнам улсад коронавирусийн дельта хувилбар огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газраас экспортын хязгаарлалт тавьсан байна. Тус улс нь зарим эспрессоны хольцод хэрэглэгддэг гашуун амттай буурцагны томоохон үйлдвэрлэгч бөгөөд робуса хэмээх буурцаг нь гэхэд энэ онд үнэ нь 50 орчим хувиар нэмэгдсэн байна.
Тус улсын зүүн өмнөд нутгийн Хо Ши Мин хотыг хаасан нь Вьетнамын экспортлогчид бараа тэр дундаа кофены үрийг дэлхийн өнцөг булан бүрд тээвэрлэх боомтыг боогдуулж байгаа гэсэн үг бөгөөд мөн энэхүү хот нь БНХАУ-аас Европ руу чиглэсэн тээврийн хамгийн гол сүлжээ гэгддэг байна.
Иймд кофе, какаоны холбоо болон бусад олон улсын худалдааны байгууллагууд тус улсын Засгийн газарт тээвэрлэлтийн хязгаарлалтыг нааштай аргаар хөнгөвчлөхийг уриалж байжээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Вьетнамын тээврийн сайд энэхүү санаа зовоосон асуудалд хариу өгч, өмнөд бүс нутгийн эрх баригчдад бараа, тэр дундаа кофе тээвэрлэхэд учирч буй ачааллыг хөнгөвчлөхийг тушаасан байна.
Эх сурвалж: BBC