Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж хуульчид жагсаж байна

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж хуульчид жагсаж байна

Өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр Монголын хуульчдын нийгэмлэг ТББ-аас Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн гаднах талбайл тайван жагсаал зохион байгуулав. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн шүүхтэй холбоотой хэсгийн талаар УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэхээр ийнхүү жагсаал зохион байгуулж байгаа аж. Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжээд буй гурван заалтыг Үндсэн хуульд тусгавал шүүхийг хараат бус, шударга болгоход чухам алхам болно гэдгийг хуульчид дэмжиж байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн төслийг өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах шүүхийн хараат бус байдалийн тухай хууль бүхий Төрийн байгуулалтын байнгын хороонд гурван зүйл заалт үлдчихсэн. Эдгээр заалтыг хуульчид хамгаалах нь зөв гэдэгт санал нэгдэж байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл орж ирсний улмаас “зөвшилцлийн” гэдэг ажлын хэсэг байгуулагдаж шүүх эрх мэдлийг сайжруулах чиглэлд хийж байсан өөрчлөлтүүдийг бүгдийг хасах гэсэн саналыг хүлээн авсныг хуульчид бид өнөөдөр эсэргүүцэж цуглаан зохион байгуулж байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө