“Nike” брэндийн АНУ-ын Ореган дахь төв оффисын ажилчдын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор долоо хоногийн амралт өгч ээлжилж ажиллуулдаг болжээ.
Одоогоор тус байгууллагын олон ажилчид коронавирусийн цар тахлын улмаас гэрээсээ ажиллаж байсан ч энэ есдүгээр сараас буцаж хэвийн ажиллахаар төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл энэ талаар тус брэндийн маркетингийн ахлах менежер Матт Мараззо анх мэдэгдэл гаргаж байсан бөгөөд, “Манай оффисын ажилчид бүгд тайвширч хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөө. Ийм хэцүү хүнд цаг үед та бүхэнтэй хамт ажиллах багийн нэг гишүүн болсондоо үргэлж талархаж байдаг. Жилдээ хэд хэдэн удаа сэргэх цаг гаргах нь сайн ажиллах болоод эрүүл байхын гол түлхүүр юм. Өнгөрсөн жил маш хүнд нөхцөлд бид ажилласан. Ажилчид бүгдээрээ хүн шүү дээ. Энэхүү амралтын шийдэл бүгдэд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна” гэсэн юм.
Мөн "энэ бол энгийн амралт биш сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах амралт юм шүү" гэжээ. Иймд ажилчдаа стрессээс ангижруулахын тулд долоон хоног амрааж байгаа нь маш үр дүнтэй шийдэл гэж хүмүүс үзэж байгаа юм.
Эх сурвалж: UNILAD