Өнгөрсөн наймдугаар сард Япон улс Ковидын эсрэг Модерна вакцинаас гаднын биет илэрсэн гэх шалтгаанаар иргэддээ тус вакциныг хийхээ түр зогсоогоод байсан юм.
Тэгвэл тус улсын нэгэн эрдэмтэн Модерна вакцины нэг тунд хар тоосонцор байхыг илрүүлэн эрх баригчдад мэдээлжээ. Үүнээс болж эрх баригчид яаралтай арга хэмжээ авч, 1.63 сая орчим тунг зогсоосон ба тус вакциныг савладаг Испанийн эмийн компани болох “Рови” мэдэгдэлдээ, “Испанид үйлдвэрлэсэн савлагаанд асуудал гарсан байж магадгүй. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна” гэж мэдэгдсэн байна.