Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Тод Каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан 29 настай эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тэгвэл тус хэрэгт холбогдох анхан шатны шүүх хурал маргааш буюу энэ есдүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор зарлагджээ. Шүүх хуралд оролцохоор хохирогчийн ар гэр Эрдэнэт хотоос ирсэн байгаа аж.