Автомашины "Аз"-ын дугаарыг борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг "Хүүхдийн төлөөх сан"-д хүлээлгэн өглөө

Автомашины "Аз"-ын дугаарыг борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг "Хүүхдийн төлөөх сан"-д хүлээлгэн өглөө

“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины “Азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг “Хүүхдийн төлөөх сан”-д хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр \2020.09.02\ боллоо.

Уг ёслолд Зам тээврийн сайд Л.Халтар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нар оролцлоо.

Нийт тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн сонирхол татахуйц дугаарыг зам тээврийн хөгжлийн сайд 2020 оны 11 сарын 18-ны автотээврийн бүртгэл хөтлөх шинэчилсэн журмаар зохицуулалт хийж өгсөн.

Нийт нэг серийн 9999 улсын дугаарын сонирхол татахуйц 387 дугаарыг сонгон Үндэсний дата төвийн данс системээр дамжуулан 2021 оны хоёрдугаар сарын 15-наас 2021 оны есдүгээр сарын 02-ны өдрийг хүртэл дуудлага худалдааг цахимаар зохиосон. Нийт 1126 дугаарыг борлуулан “Хөдөлмөр Хамгааллын Яамны Төрийн сан” дахь “Хүүхдийн төлөөх сан”-д 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.

Хүүхдийн төлөө сангийн санхүүжилт үндсэн гурван чиглэлд зарцуулагдана.

Үүнд:

  1. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх
    2. Олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна.
    3. Олон улс, тив дэлхийн соёл, урлаг, спортын тэмцээн уралдаан наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ. Харин цаашдаа хүүхдийг зам тээврийн осолд орохоос сэргийлж бүтээн байгуулалтуудыг санхүүжүүлэхээр болжээ.

Г.НАНДИНТУЯА




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө