БНСУ Монгол улсад Ковидын халдвар нөхцөл байдал хүнд байгаа гэж үзсэн тул өнгөрсөн наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 02 хүртэл манай улсын зорчигчдийг түр хугацаагаар тээвэрлэхгүй байх шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл мөн энэ есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэрээ дахин сунгасан байна.
Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй бөгөөд дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг МИАТ ТӨХК-аас санууллаа.
.