Зургаан хүмүүжигч ЭЕШ-д амжилттай оролцож их, дээд сургуульд элсэн орлоо

Зургаан хүмүүжигч ЭЕШ-д амжилттай оролцож их, дээд сургуульд элсэн орлоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага”-ын дэргэдэх Ерөнхий боловсролын сургуулийг 2020-2021 оны хичээлийн жилд 12 дугаар ангийн зургаан сурагч амжилттай суралцаж төгслөө.

Тодруулбал “Сургалт тусгай байгууллага”-д хүмүүжиж буй хүүхдүүдийн зургаа нь монгол хэл, математик, англи хэл, нийгэм, биологийн хичээлээр Элсэлтийн Ерөнхий шалгалт өгчээ. Тус хүүхдүүд хамгийн багадаа 532, цаашлаад 576 оноо авч Монгол Улсын Боловсролын их сургууль, Улаанбаатар их сургууль, Хүнс, Технологийн дээд сургуульд элсжээ.

Тус хүүхдүүдийг сургалтын төлбөрт санаа зовохгүй байх талаас нь Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын удирдлагын багш нар ажиллаж буй юм.

Тэдний дөрөв нь “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдан гэртээ харьсан бол үлдсэн хоёр нь хичээл сургуульдаа онлайнаар хамрагдах талаар эцэг эхтэй нь зөвлөлдөж байна. Хоёр оюутны нэг аравдугаар сарын дундуур Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас гарах бол үлдсэн оюутанд хоёр жил арван сарын хорих ял үлдээд буй юм. Тиймээс түүнд ирэх жил томчуудын хорих анги руу шилжүүлэх асуудал тулгараад буй. Гэсэн ч уг хүүхдийг “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-ын удирдлага прокурор, шүүхэд хандаж, Хүүхдийн эрхийн конвенцод үндэслэн хүмүүжигч хүүхдийг томчуудын хорих руу шилжүүлэхгүй байх талаас хүсэлтийг тавиад буйгаа холбогдох албаныхан мэдээллээ.

Сонирхуулахад өнгөрсөн сард 12 хүүхэд Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамрагдан тус байгууллагаас гарсан бол өнөөдрийн байдлаар 14 хүүхэд хүмүүжиж байгаа юм.




Өнөөдөр бич өдөр

19 минутын өмнө